Нууцлалын бодлого
"Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем"-ийг ашиглахад хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах болон хадгалахтай холбоотой нөхцөлийг тодорхойлно.
3.1 Мэдээлэл цуглуулалт
Системд нэвтрэхдээ иргэн өөрийн ДАН системийн бүртгэлээр нэвтэрнэ. Нэвтрэлтийн явцад ДАН системээс дараах мэдээлэл дамжуулагдана:
3.2. Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх
- Иргэн анх удаа нэвтэрмэгц системд автоматаар хэрэглэгчийн бүртгэл үүсгэгдэнэ.
- Үүсгэсэн бүртгэлийг цаашид дахин дахин хэрэглэнэ.
- Нэвтрэх үедээ ДАН систем ашиглана.
3.3. Мэдээллийн ашиглалт
- Системийн үйл ажиллагаанд зөвхөн хэрэглэгчийг таних, санал хүсэлт хүлээн авах, түүнийг боловсруулах зорилгоор мэдээлэл ашиглагдана.
- Системийн админ эрхтэй хэрэглэгчид тухайн иргэний зөвхөн овог, нэрийг харах боломжтой.
- Регистрийн дугаар болон бусад хувийн мэдээллийг админ болон гуравдагч этгээдэд нээлттэй харуулахгүй.
- Иргэний өгч буй саналыг тоолохдоо системийн хэрэглэгчийн бүртгэл ашиглана, CivilID болон бусад мэдээллийг цуглуулахгүй, тоолохгүй, дотоод болон гадаад хэрэгцээнд судалгаанд ашиглахгүй.
3.4. Мэдээлэл хадгалалт ба хамгаалалт
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжид нийцүүлэн нууцлалтайгаар хадгална.
- Зөвшөөрөлгүй нэвтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд техникийн болон зохион байгуулалтын хамгаалалтын арга хэмжээг авна.
3.5. Мэдээллийг хуваалцах
- Иргэний хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, харуулахгүй мөн олон нийтэд тараахгүй.
- Монгол улсын үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд захирагдаж ажиллана.
- Хувь хүний сонголт, саналыг аливаа нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтанд дамжуулахгүй.
- Иргэний санал хүсэлтийг авах порталд зөвхөн иргэн овгийн эхний үсэг, нэр харагдана.
3.6. Иргэний эрх
- Иргэн өөрийн илгээсэн санал, хүсэлтийн явц, шийдвэрлэлтийн төлөв болон эцсийн шийдвэрийн мэдээллийг системээс хянах боломжтой байна.
- Иргэн өөрийн оролцсон хэлэлцүүлэгт өгсөн санал, дэмжлэг болон холбогдох мэдээллийг харах боломжтой байна.
- Иргэн өөрийн бөглөсөн санал асуулгын хариулт, оролцооны түүхийг системээс харах боломжтой байна. Энэхүү мэдээлэл нь зөвхөн тухайн хэрэглэгчид хамаарах бөгөөд нууцлалын бодлогын дагуу хамгаалагдана.
3.7. Нууцлалын бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогод өөрчлөлт оруулбал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад сувгаар дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэнэ.