Саналын дэлгэрэнгүй
Нийгэмд орон сууц захиалгын гэрээтэй холбоотой залилах гэмт хэрэг болон барилга барихтай холбоотой бичиг баримт дутуу, газрын эрхийн зөрчилтэй, орон сууц захиалгын гэрээ хийх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байх, барилгын гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хоорондын маргааны улмаас захиалагч өөрийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулж чадахгүй байх, эсхүл төсөл хэрэгжүүлэгч компани дуусаагүй барилгын гэрчилгээг бүхэлд нь банкинд барьцаалж, зээлээ төлөөгүйн улмаас мөн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байх зэрэг олон шалтгааны улмаас орон сууц захиалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн эрүү, иргэн, захиргааны шинжтэй маргаанууд нийгэмд байх байгаагын улмаас олон иргэнийг хохироосон, олон зуун тэрбумын хохиролыг учруулсан үйлдлүүд олон байна.
Дээрхи асуудал, маргааныг шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх, хуулиар олгогдсон эрхийг нь хамгаалж, хохиролгүй болгох нь Засгийн Газрын чиг үүрэг мөн. Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хууль дагасан дүрэм, журмын өөрчлөлтөөр шийдвэрлэх боломжтой. Учир нь орон сууц захиалгын гэрээг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ байдаг бөгөөд зөвхөн сайн дурын шинжтэй буюу талууд хамт бүртгүүлэх хүсэлт гаргаснаар бүртгэдэг. Үүнийг заавал, албадлагын шинжтэй болгох шаардлагатай байна.
Иргэний хууль болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтийн тухай хуулиар орон сууц захиалгын гэрээг бүртгэдэг үйлчилгээг үзүүлдэг бөгөөд зөвхөн сайн дурын шинжтэй явж байгаа болохоор бүртгүүлээгүй улмаас иргэд маш ихээр хохирч байна.
Ямар нэгэн хууль өөрчлөхгүйгээр, нэмэлт өөрчлөл оруулахгүйгээр хийх боломжтой.