Саналын дэлгэрэнгүй
Сайн байна уу? Ерөнхий сайд аа.
Товчхон бөгөөд тодорхой санал хүргүүлэе ээ. Залуучууд бид зээлнээс зээлний хооронд, цалингаас цалингийн хооронд амиа зогоох гэж маш их зүдэрч бас ядарч байнаа. Татвар татаасаа багасгаж, нэн тэргүүнд өргөн хэрэглээний үнийг барьж өгөөчээ. Цалингаа авлаа ойр зуур хүнсээ аваад дуусчихаад байна. Илүү гарахгүй, зээл нэмэгдээд байна. Үнэхээр хүрэхгүй байна. Бид идэхийн тулд биш амьдрахын тулд идмээр байна. Татвараа багасга, юм болгоноос татвар авахаа больмоор байна. Махны экспортыг багасгаад дотооддоо нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого гаргаачээ гэж хүсмээр байна.