Саналын дэлгэрэнгүй
САНАЛ
Жил бүр Алдарт эх одонтой эхчүүдэд олгодог 100,000-200,000 төгрөгийн мөнгөн дэмжлэг нь инфляцын нөлөөгөөр бодит үр өгөөж багатай болсон. Харин энэхүү төсвийг эхчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн бодит дэмжлэг болгон өөрчлөх нь илүү үр ашигтай гэж үзэж байна.
Иймд Алдарт эх одонтой эхчүүдийг жилд нэг удаа улсын хэмжээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулдаг тогтолцоог бий болгох саналыг Засгийн газарт уламжилж байна.
Энэхүү арга хэмжээ нь эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс илүү урт хугацааны үр өгөөжтэй шийдэл болно.