Саналын дэлгэрэнгүй
Мөргөлдсөн осол аваарт орсон мэдээлэл нь тодорхой бус авто машин техникийг улсын хилээр оруулхыг хориглох. гааль дээр ченжүүд гаалийн байцагчид авилгал өгч зураг мэдээлэл солих эсвэл мөргөлдсөн муу машиныг авчирч үаран иргэдмйн амь нас эд хөрөнгөөр их хохироож байна. Хуучин автомашины импортын салбар нь хэрэглэгчийн сонголт, худалдааны ашиг, тээврийн зардлын асуудлаар хязгаарлагдахгүй. Энэ салбар нь иргэдийн амь нас, эд хөрөнгө, хүүхдийн аюулгүй байдал, агаарын чанар, төрийн хяналтын итгэлцэлтэй шууд холбоотой болсон.
Стандартгүй зах зээлд эрсдэлийн тэмдэглэгээтэй автомашин хямд үнээр орж ирдэг. Хямд үнэний цаана ослын түүх, гүйлтийн асуудал, янданкатализаторын доголдол, -ийн өндөр өртөгтэй засвар, аюулгүйн системийн доголдол нуугдана.
Хяналт сул байх тусам авлигын эрсдэлийн орон зай өснө. Стандарт нэвтрэх үед мэдээлэл ил болж, хуурамч , нуусан , ослын түүх дарах боломж хумигдана.
Ашиг сонирхлын зөрчилтэй худалдааны оролцогчид стандартыг эсэргүүцэх бүтэц бий. Гэвч төрийн бодлого хэрэглэгчийн амь нас, нийтийн аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг худалдааны богино хугацааны ашгаас дээгүүр тавих шаардлагатай.
Монголд ирсний дараа шалгах нь хяналтын хожуу шат юм. Зөв гарц нь Японд ачигдахаас өмнө шалгаж, Монголын төрийн системд цахимаар баталгаажуулах явдал юм.