Саналын дэлгэрэнгүй
Төрийн өмчит томоохон компаниуд нь зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд саад болж, үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын эрх ашгийг хохироодог, борлуулалтыг хязгаарлаж байна. Үүний нэг жишээ нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ. Үндсэн үйл ажиллагаа нь Уул уурхайн олборлолт боловч хажуудаа биеийн тамир, урлаг спортын цогцолбор, аялал жуулчлалын бааз, Оёдолын үйлдвэр зэрэг өөрийн үндсэн үйл ажиллагаанд огт хамааралгүй бөгөөд энэхүү чиглэлд бизнес эрхэлж байгаа Орхон аймгийн бизнесүүдэд томоохон дарамт учруулж байна. Үүний оронд орон нутгийн бизнесүүдийн дунд сонгон шалгаруулалтаа зарлаж өөрсдийн эдгээр хэрэгцээг хангадаг болмоор байна.