Саналын дэлгэрэнгүй
Системд дараах мэдээллийг заавал нийтэд нээлттэй датабааз болгон байршуулахыг санал болгож байна.
Нэгдүгээрт, улсын болон орон нутгийн батлагдсан төсөв, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хуваарилалт, бодит зарцуулалтын мэдээллийг байгууллага, төсөл тус бүрээр харах боломжтой болгох.
Хоёрдугаарт, бүх тендерийн зар, шаардлага, оролцогчид, үнэлгээний үндэслэл, шалгарсан этгээд, байгуулсан гэрээ, гэрээний өөрчлөлт болон эцсийн төлбөрийн мэдээллийг бүрэн нийтлэх.
Гуравдугаарт, төсөл, бүтээн байгуулалтын ажлын эхлэх болон дуусах хугацаа, гүйцэтгэлийн хувь, зураг, тайлан, байршил, хяналтын дүгнэлтийг иргэдэд тогтмол мэдээлэх.
Дөрөвдүгээрт, төсөв нэмэгдсэн, хугацаа сунгасан, чанарын асуудал гарсан тохиолдолд шалтгаан, шийдвэр гаргасан байгууллага, хариуцсан албан тушаалтны мэдээллийг ил тод болгох.
Тавдугаарт, иргэд санал өгөх, зөрчил мэдээлэх, үнэлгээ үлдээх, хэрэгжилтийн талаар мэдээлэл авах боломжтой иргэдийн оролцооны хэсгийг системд оруулах.
Энэхүү саналыг хэрэгжүүлснээр төсвийн үр ашиг сайжирч, авлига болон ашиг сонирхлын эрсдэл буурч, төрийн байгууллагын хариуцлага нэмэгдэн, иргэдийн төрд итгэх итгэл бэхжинэ. Ард иргэдийн татварын мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг ойлгомжтой, хяналттай болгох нь сайн засаглалын үндсэн нөхцөл гэж үзэж байна.