Саналын дэлгэрэнгүй
Сүүлийн саруудад төрийн байгууллын буруутай хууль зөрчсөн үйлдлээс болж гарааны бизнес эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч дарамтанд орж үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй нүүр тулж байна.
Иймд үед төрийн чухал үүрэг бол халамж тараах бус ,хөдөлмөрлөж байгаа иргэддээ ажиллах , бизнес эрхлэх боломжийг нь бодлогоор дэмжих стандарт дүрэм журмыг нь батлах ажлын байрыг нь хамгаалах явдал юм.
Тиймээ :
Гарааны жижиг бизнесээ дэмжье
БИДЭНД ХАЛАМЖ БУС ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Түц буюу түргэн үйлчилгээний цэгийн нэршлийг өөрчилж Т-киоск болгон стандарт батлан хууль дүрэм журмын дагуу цаашид өнгө үзэмж үйлчилгээг нь сайжруулах хөдөлмөрлөж орлого олох орон зайг бүрдүүлэх шаардлагатай байна.
Энэхүү санаачлагч хэрэгжсэнээр
1. Ажилгүйдэл буурах
2. Жижиг гарааны бизнес дэмжигдэх
3. Татвар төлөгчид нэмэгдэж улсын эдийн засагт бодитой хувь нэмэр нэмэгдэх
4. Иргэд аюулгүй орчинд амьдрах хөдөлмөрлөх эрх бүрдэх
Иймээс нийтийн эзэмшлийн бүсүүдэд стандарттай ,аюулгүй БИЗНЕСЭЭ ДЭМЖЬЕ
Т-КИОСК ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЬЕ
ХЯМРАЛ ЯДУУРЛЫГ ХАМТДАА ДАВЦГААЯ