Саналын дэлгэрэнгүй
Үндэслэл ба өнөөгийн байдал
Монгол Улс нь нэг км хавтгай дөрвөлжин газарт ердөө 2 хүн ногддог, газар нутгийн 80 гаруй хувь нь хүн амын нягтаршилгүй, онгон дагшин байгальтай дэлхийн цор ганц улс юм. Энэхүү өргөн уудам орон зай нь дотоодын болон гадаадын аялагчдад зориулсан "Кемпингийн соёл"-ыг дэлхийн жишгээр хөгжүүлэх хамгийн том давуу тал юм.
Өнөөдөр манайд зун, намрын цагт иргэд олноор аялдаг ч зориулалтын цэг, дэд бүтэц (ариун цэврийн байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг) байхгүйгээс байгаль орчин бохирдох, хөрс талхлагдах асуудал тулгарсаар байна. Аялал жуулчлал хөгжсөн орнууд байгалийг зүгээр нэг эзэнгүй орхидоггүй, харин ухаалаг дэд бүтцээр дамжуулж үнэ цэн бүтээж, байгалиа хамгаалдаг.
2. Хэрэгжүүлэх шийдэл: АНУ-ын 3 шатлалт жишгийг Монголд нутагшуулах
Хувийн хэвшил, ажилсаг иргэдэд түулгуурлан дараах 3 түвшний кемпингийн системийг зам дагуу болон аялал жуулчлалын бүсүүдэд байгуулахыг санал болгож байна.
1-р шатлал: Төрийн хамгаалалттай газруудын "Эко-кемпинг" ( жишиг)
Хэрэгжүүлэх хэлбэр: Дархан цаазат болон байгалийн цогцолбор газруудад төрөөс зөвшөөрөгдсөн цэгүүдийг тодорхойлж, эко ариун цэврийн байгууламж, ундны усны цэг, хогийн нэгдсэн сав бүхий майхан барих талбай засах.
Төлбөр: Иргэд хоногт 20,00050,000 төгрөгөөр байрлах ба энэ орлого нь тухайн паркийн хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчдын санхүүжилт болно.
2-р шатлал: Хувийн хэвшлийн дунд шатны кемпинг ( жишиг)
Хэрэгжүүлэх хэлбэр: Ой мод, гол усны ойролцоох хувийн эзэмшил эсвэл түрээсийн газарт иргэд, ААН-үүд шүршүүр, цахилгааны эх үүсвэр (нарны үүсгүүр), жижиг дэлгүүр, угаалгын газар бүхий зогсоол байгуулах. Майхантай болон аяллын машинтай иргэдэд зогсоолын цэг түрээслүүлнэ.
3-р шатлал: парк буюу Зам дагуух үйлчилгээний нэгдсэн цогцолбор
Хэрэгжүүлэх хэлбэр: Улсын чанартай гол авто замууд дагуу шатахуун түгээх станц, ресторан, зочид буудал, кемпинг, бохир цутгах цэг ( ), худалдаа үйлчилгээг бүгдийг нэг дор шийдсэн томоохон цогцолборуудыг хувийн хэвшлээр байгуулуулах.
3. Эдийн засаг болон нийгмийн үр ашиг
Байгаль орчны хамгаалалт: Аялагчид хаа хамаагүй майхан барьж, хог хаяхгүй. Зөвхөн зориулалтын дэд бүтэцтэй цэгт байрласнаар байгаль орчны бохирдол 80% хүртэл буурна.
Орон нутгийн ажлын байр: Малчид, орон нутгийн иргэд өөрийн эзэмшил газартаа кемпинг ажиллуулж, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнээ аялагчдад борлуулах тогтвортой орлоготой болно.
Хямд бөгөөд чанартай аялал: Иргэд заавал үнэтэй жуулчны бааз, зочид буудал гэхгүйгээр хямд зардлаар гэр бүлээрээ аюулгүй, тухтай аялах боломж бүрдэнэ.
4. Төрөөс дэмжих уриалга (- платформд илгээх санал)
Энэхүү жишгийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрөөс дараах бодлогын дэмжлэгийг үзүүлэхийг санал болгож байна:
Газрын зөвшөөрлийг хөнгөвчлөх: Зам дагуу болон аялал жуулчлалын бүсэд кемпинг ажиллуулах хүсэлтэй иргэн, ААН-д газар эзэмших, ашиглах зөвшөөрлийг цахимаар, түргэн шуурхай олгох.
Татварын хөнгөлөлт: Хөдөө орон нутагт стандарт шаардлага хангасан кемпинг, парк байгуулсан иргэдийг эхний 3 жилд орлогын татвараас чөлөөлөх эсвэл хөнгөлөх.
Нэгдсэн цахим систем: Монгол орны хэмжээнд байгаа бүх кемпингийн цэгүүдийг нэгтгэсэн интерактив газрын зураг бүхий аппликейшн (эсвэл --д цэс нэмэх) хөгжүүлж, иргэд байршлаа захиалдаг, төлбөрөө төлдөг системийг нэвтрүүлэх.