Саналын дэлгэрэнгүй
2026 оны хагас жилийн байдлаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дундаж хэмжээ 60 сая төгрөгт хүрээд байна. Энэхүү хэмжээ нь ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж буй залуус, залуу гэр бүлүүд болон дундаж орлоготой өрхүүдийн хуримтлуулах боломж, санхүүгийн чадавхтай харьцуулахад өндөр дүн бөгөөд орон сууцтай болох боломжийг хязгаарлаж байна.
Иймд иргэдийн бодит орлого, хуримтлалын боломжид нийцсэн, зорилтот бүлгийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг илүү уян хатан тогтоох шаардлагатай байна. Тухайлбал, залуу гэр бүл, анх удаа орон сууц худалдан авч буй иргэд болон дундаж орлоготой өрхүүдэд зориулсан урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулах, эсвэл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизм бий болгох нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.