Саналын дэлгэрэнгүй
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврийн 20 хувиар тооцон нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор заасан.
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт нь 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамаарагдана.
Гэсэн баыгааг болиулах. Учир нь 20-оос дээш жил 30, 40, 50 жил ханилсан настангууд насаараа улсад ажлаад 36 сарын тэтгэмж гэдэг зүйлээ ч тогтоолгож чадаагүй бага тэтгэвэр аваад амьдарч байгаа. 2024.1.1 ээс өмнө хань ижлээ алдсан хөгшчүүлийг 2024.1.1-ээс хойш хууль батлагдсан хамааралгүй гэдэг хязгаарлалт тавьж байгаа нь буруу. Хууль 2024.1.1 батлагдсан ч 20 оос дээш жил ханилсан хүмүүс энэ хуульд бүгд хамрагдах ёстой