Саналын дэлгэрэнгүй
Улаанбаатар хотод 2 орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл 1 гарааштай бол татвар төлөх хуультай.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм.
Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг.
Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт оруулах санал гаргаж байна.
"7.1.7. Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоол"-ыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөнө.