Саналын дэлгэрэнгүй
НӨАТ төлөгч захиалагч НӨАТ-аа хасалтаар буцааж авдаг тул зөвхөн НӨАТ-гүй үнийг харьцуулдаг. Иймээс НӨАТ төлөгч бус гүйцэтгэгч ажил авахын тулд үнээ 10%-иар хямд санал болгох шаардлагатай болдог. Гэвч өөрийн худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг буцааж авах эрхгүй тул тэр НӨАТ нь шууд ашгаас нь хасагдана. Үр дүнд нь ижил ажил, ижил зардалтай байхад НӨАТ төлөгч бус байгууллагын ашиг худалдан авалтын дүнгийн 10%-иар бага гарна. Худалдан авалт их байх тусам энэ алдагдал өсч, НӨАТ төлөгч байгууллагатай өрсөлдөх чадвар нь буурдаг