Саналын дэлгэрэнгүй
"Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль"-ийн 32-аар зүйлд зааснаар тогтвортой гадаад ажилчдыг ажилуулсны төлөө ХНХЯ-нд төлдөг "Ажлын байрны төлбөр" гэх нэртэй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж төлдөг (1,584,000 төг 1 хүн сар бүр). Энэхүү татварийг болиулснаар Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчийн нуруун дээрээс "ач холбогдолгүй" татварын дарамтыг алга болгох юм. Өндөр хөгжсөн орнууд ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг элдэв татварийн дарамтгүй саадгүй зохицуулснаар өнөөдрийн төвшинд хүрсэн байдаг. Энэ хуульд заасан татварыг 90-100% бууруулснаар үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбар илүү тогтвортой ажиллах хүчний хомсдолгүй богино хугацаанд хөгжих үндэс суурь тавигдана. Үүнийг дагаад манай дотоодын ажиллах хүчний чанар өрсөлдөөн илүү сайжрах үр дүнтэй юм. Одоогийн хууль нь маш олон бичиг баримт бүрдүүлж, удаан хүлээж байж зөвхөн 50% хөнгөлөлт авдагч бас баталгаагүй байдаг. 100% чөлөөлүүлсэн ААН Монгол улсад 1ш байдаг. Энэ нь хуульд заасан татвар бодит байдалтай нийцээгүй гэсэн үг юм. Тиймээс та бүхэн энэ санаачлагийг дэмжээрэй, бид ямар нэг хөнгөлөлт авахын тулд олон сараар төрийн байгууллагын шийдвэрийг хүлээж олон сая төгрөг төлдөг утгагүй системийг халахыг хүсэж байна.