Саналын дэлгэрэнгүй
Цахилгааны шөнийн хөнгөлөлт нь тухайн аймаг нийслэл, суманд амьдарч буй өрхийн тооноос шалгаалж хамруулж байгаа юм. Энэ нь Монгол улсын хүн амын дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотод төвлөрсөнтэй холбоотойгоор орон нутгуудад амьдарч байгаа өрхийн тоо нь заасан хэмжээнд хүрдэггүй тул цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагддаггүй, гэвч өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сум, Дархан уул аймгийн сумдууд зэрэг нь Улаанбаатар хоттой зэрэгцхүйц утаатай болсон тул хөнгөлөлтөд хамруулах шаардлагатай байна. Шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамруулсанаар айл өрхүүд дулааны асуудлаа зөвхөн нүүрс түлэх бус цахилгаанаар шийдвэрлэх боломжтой болох юм.