Саналын дэлгэрэнгүй
Саналын асуудал:
Оюу толгой төслийн өгөөж, ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх, иргэд өөрсдийн ногдох ашгийг шууд банкны дансаар авах боломжийг бүрдүүлэх.
Шийдэл:
Оюу толгой төслөөс Монгол Улсад ногдох ногдол ашиг, эдийн засгийн өгөөжийг иргэдэд хүртээх боломжийг судалж, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох саналтай байна. Ингэхдээ иргэн бүрд ногдох ашгийг ил тод, шударга тооцож, баталгаажсан банкны дансаар шууд олгох тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Хүлээгдэж буй үр дүн:
Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийнхаа өгөөжөөс бодитоор хүртэх боломж нэмэгдэнэ. Иргэдийн амьжиргаа, өрхийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд итгэх итгэл нэмэгдэх ач холбогдолтой.
Ач холбогдол:
Монгол Улсын байгалийн баялаг ард түмний нийтлэг эрх ашигт үйлчлэх ёстой. Иймээс Оюу толгой төслийн өгөөжийг иргэдэд шударга, тэгш хүртээх, ногдол ашгийн талаарх мэдээллийг ил тод байлгах, иргэд өөрсдийн хүртэх ашгийг шууд дансаар авах боломжийг бүрдүүлэхийг санал болгож байна.