Саналын дэлгэрэнгүй
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хянах, иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор нэгдсэн цахим хяналтын тогтолцоо бий болгох саналтай байна.
Зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн үнийг тогтмол бүртгэж, иргэд үнийн огцом өсөлт, үндэслэлгүй зөрүүний талаар худалдан авалтын баримттайгаар цахимаар мэдээлдэг болгох.
Үнийн огцом өсөлт илэрсэн тохиолдолд эрх бүхий байгууллага бараа татан авалтын баримт, нийлүүлэгчийн үнэ, тээвэр, түрээс болон бусад зардлыг шалгаж, өсөлтийн шалтгааныг тогтооно. Монополын эсрэг газар хууль зөрчсөн эсэхийг шалгаж, зөрчил тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцно.
Үндэсний статистикийн хороо үнийн мэдээллээр хангаж, худалдаа эрхлэгчид мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.
Засгийн газар хяналт шалгалтын дүн, үнийн өөрчлөлт, авсан арга хэмжээг сар, улирал тутам олон нийтэд ил тод тайлагнадаг болгох шаардлагатай.
Ингэснээр үнийн өсөлтийн бодит шалтгааныг тогтоож, шударга өрсөлдөөнийг хамгаалан, иргэдийн худалдан авах чадварыг дэмжих боломж бүрдэнэ.