Саналын дэлгэрэнгүй
2006 оны 06 сарын 26-ны өдөр батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд анх удаа орон сууцны барилга барьсан, худалдан авсан бол 30 сая хүртэлх дүнд нь чөлөөлөлт 3 сая орчим төгрөгийн буцаан олголт үзүүлж ирсэн бөгөөд 2019 оны 03 сарын 22-ны өдөр шинэчилсэн хуулийн өөрчлөлтөөр 2020 оноос эхлэн иргэд 6 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлж буцаан олголт авч байгаа. Өнөөдөр инфляцийн түвшин нэмэгдэж иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа тул буцаан олголтын хэмжээг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 12 сарын 30-нд өргөн мэдүүлсэн "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд "23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний орлогод ногдох 15 сая төгрөг хүртэлх албан татварын хөнгөлөлтийг тухайн татвар төлөгчид нэг удаа эдлүүлнэ:" гэж дурдагдсан хөнгөлөлтийн хэмжээг 15.0 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх хуулийн төслийг ЗГ-аас УИХ-д дахин өргөн барьж батлуулах саналыг дэмжиж өгөхийг хүсье.