Саналын дэлгэрэнгүй
Гаднаас цэнэглэх боломжтой хосолсон хөдөлгүүрт автомашин нь шатахууны нийлүүлэлт саатах эсвэл хомсдол үүсэх үед хот, суурин газарт дан цахилгаанаар 100 км хүртэл зайд сааталгүй зорчих боломжтой, айл өрхийн санхүүд бодит хэмнэлт авчрахаас гадна агаар, орчны бохирдол болон дуу чимээг тодорхой хэмжээгээр бууруулах давуу талтай. Мөн Цахилгаан болон шатахуун хосолсон, өөрөө цэнэглэгддэг машинтай гадна талаараа адилхан шатахуун хийдэг боловч гаднаас цэнэглэх цахилгааны залгууртай тул андуурагдаж олон нийтэд төөрөгдөл, бухимдал үүсгэж байгаа байдал цэгцтэй болох юм.