Саналын дэлгэрэнгүй
Монгол Улсын Төсвийн тухай хуульд хавсралтаар "Улсын төсвийн хөрөнгөөр тухайн онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт" боловсруулагддаг.
Тус баримт бичигт төсөл арга хэмжээг тусгахдаа барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засвар, ТЭЗҮ, цахим систем гэх ангиллаар төсөвт дүнг ерөнхийлөн тусгаж байгаа нь иргэд, олон нийт хяналт тавих, дүн шинжилгээ хийх боломжийг хязгаарлаж байна. Иймд Төсвийн тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулах санал гаргаж байна:
1. Зардлыг нарийвчлан тусгах: "Улсын төсвийн хөрөнгөөр тухайн онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-д Төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн шууд захирагч нарын зарцуулж буй зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнэ, үр өгөөжийг хүртэх бүлэг эсхүл төрийн албан хаагч, иргэдийн тоо болон хэрэгжилтийн үр дүнтэй уялдуулсан нарийвчилсан тооцоог тусгах
2. Нээлттэй өгөгдөл (.): Төсвийн төсөл, батлагдсан төсөв болон тэдгээрийн өөрчлөлт, зарцуулалт, гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь иргэд, судлаачид татаж авч, дүн шинжилгээ хийх боломжтой хэлбэрээр нээлттэй байршуулах.