Саналын дэлгэрэнгүй
Монгол улсад үүсээд буй шатахууны хомсдол нь дэлхий дахины нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байхад ард иргэд хүлээцтэй хандаж тэвчсээр ирсэн.Гэвч сүүлийн үед дэлхий дахины нөхцөл байдал намжмал болж хувирсан ч дотоодын нефть импортлочид шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэж ард иргэдийг хохироож , хэдийгээр шатахууны нөөцтэй байсан ч түгээхгүй байх зэрэг нь иргэдийн бухимдлыг дээд цэгт хүргэж улмаар шийдвэртэй арга хэмжэн авч чадахгүй байгаа төр засгийг буруутгахад хүргэж байна.Тиймээс иргэн миний бие засгийн газрын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудыг ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийж Монгол улсад өөрсдийн шатахуун түгээх станцуудыг нээж зах зээлд шудрага өрсөлдөөн тогтоож , ард иргэдийг ОХУ-ын чанартай шатахууныг нэмүү өртөггүйгээр дотоодын зах зээлд худалдан борлуулах санаачлагыг дэвшүүлж байна